Энэ сарын 28-нд Францын Их Дуулга тэмцээн эхэлнэ. Францын Их Дуулга буюу Ролан Гаррос тэмцээний өмнөх томоохон сорил тэмцээний нэг Мадридын нээлттэй тэмцээнд шилдэг теннисчид өрсөлдөж байна. Одоогоор эмэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт явагдаж тэмцээний аваргаар Чехийн П.Квитова түрүүлсэн. П.Квитова шигшээд тоглолтонд Нидерландын К.Бертенстэй 2 цаг 52 минут тоглож 7-6, 4-6, 6-3 харьцаатай ялалт байгуулсан байна. Ингэснээр П.Квитова Мадридын нээлттэй тэмцээнд 3 дахь удаагаа хүртэж байна. Өмнө нь 2011, 2015 онд тус тэмцээнд түрүүлж байжээ.
Б.Бадамдорж
Холбоотой мэдээ