Португалын “ИХ ГУРВАЛ”

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Португалын “ИХ ГУРВАЛ”

Португалын “ИХ ГУРВАЛ”

Спортод “их гурвал” гэдэг үгийг олонтаа сонсож байсан. Ялангуяа сагсан бөмбөгт. Тэгвэл энэ удаа буурал Европын хөлбөмбөгийн ногоон талбайд “их гурвал” хэмээн нэрлэгддэг Португал улсын хөлбөмбөгийн лигийн гурван багийн тухай товч өгүүлье.Португалын хөлбөмбөгт “их гурвал” гэдэг үг зүгээр ч нэг санамсаргүй гарч ирээгүй. Учир нь 84 жилийн түүхтэй Португалын хөлбөмбөгийн лигийн цомыг Бенфика, Порто болон Спортинг клубууд 81 удаа хувааж хүртэцгээсэн бол энэ хугацаанд ердөө 2-хон баг эдгээр “их гурвал”-ын дундуур шургалж лигийн цомыг хүртсэн байдаг. Дээрх 2 баг бол Белененсиш болон Боавишта клубууд юм. Белененсиш клуб тэртээ 1946 онд лигийн аварга цолыг хүртэж байсан бол Боавишта клуб 2001 онд түрүүлсэн байдаг. “Их гурвал”-ын дундуур шургалж аваргын цомыг хүртсэн дээрх хоёр баг бол азтай юм.Португалын “их гурвал”-ын амжилт бол үнэхээр сонин содон амжилт юм. Европын хөлбөмбөгийн томоохон лигүүдийн дунд Португалын лигийн “их гурвал” мэт амжилт үзүүлсэн лиг бараг байхгүй. Лигийн аварга цолыг наанадаж 10 орчим баг аварга цолыг хүртсэн байдаг. Тухайлбал, Английн дээд лигийн аварга цолыг 20 гаруй баг, Италийн дээд лигт 20 орчим баг, Испаний Ла лигт болон Германы Бундеслигт 10 орчим баг түрүүлсэн. Тэгвэл Португалын хөлбөмбөгийн дээд лигийн цомыг 5 баг хүртэж үзсний 3-г нь Лиссабон хотын хоёр баг болох Бенфика, Спортннг болон Порто хотын Порто багууд хүртсэн юм. Ийм учраас Португалын хөлбөмбөгийн дээд лигийн Бенфика, Спортинг, Порто клубуудыг “их гурвал” гэж нэрлэх нь зүй ёсны хэрэг ажээ. Энэ улиралд мөн “Их гурвал”-аас лигийн цомыг хүртэх нь тодорхой болж байгаа бөгөөд Порто клуб түрүүлэхэд ердөө ганц хожил хэрэгтэй байна.“Их гурвал”-ын дотоодын лигийн амжилт:- Бенфика клуб: нийт 36 удаа түрүүлж лигийн рекорд амжилтыг эзэмшиж байна. Бенфика клубын ноёрхол сүүлийн 5 жилдээ тогтчихоод байсан бол энэ жил Порто зогсооход ойрхон болоод байна. Бенфика клуб бол дотоодын лигтээ түрүүлснээс гадна аваргуудын лигт 1961, 1962 онд жил дарааллан түрүүлсэн байдаг.- Порто клуб: Далайн боомт хотын баг Порто лигтээ 27 удаа түрүүлсэн амжилтаар удаах байранд ордог. Энэ улиралд лигийн аварга цолыг хүртэх нь бараг л тодорхой болж байгаа бөгөөд ердөө ганц хожил хэрэгтэй.- Спортинг клуб: алдарт хөлбөмбөгчин К.Роналдог эрийн цээнд хүргэсэн Спортинг клуб лигтээ 18 удаа түрүүлсэн байдаг ажээ. Гэвч тэд сүүлийн 16 жил лигийн цомыг хүртэж чадаагүй байна. Хүчтэй хоёр өрсөлдөгчөө буулган авч лигийн аварга цолыг хүртэнэ гэдэг Спортинг клубын хувьд амаргүй байаа бололтой.

Б.БАДАМДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж