Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

"Гэгээн Муза" эхэллээ

"Гэгээн Муза" эхэллээ

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам энэ оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Гэгээн Муза”-гийн шилдэгт өрсөлдөх жүжгүүдийн шалгаруулалтын тоглолт тавдугаар сарын 07-12-ны өдрүүдэд УДЭТ-т болсон бөгөөд өнөөдөр /2018.05.13/ шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов. “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгуулагдав.

Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгарсан бөгөөд хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөж байгаа юм.

Шалгаруулалтанд оролцох 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлч оролцох ба тэднээс 90 гаруй уран бүтээлч дээрх дөрвөн төрөлд нэр дэвшиж байгаа юм. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажиллах юм байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж