Газар тариалангийн бүсэд чийг хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн бүсэд чийг хангалтгүй байна

Газар тариалангийн бүсэд чийг хангалтгүй байна

Тариалан бүхий нутгаар 2017 оны намар хөрс хөлдөж эхлэхээс өмнө тодорхойлсон хөрсний чийгийн явуул судалгааны мэдээ болон 2018 оны дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд үндэслэн 2018 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээг тооцоолж гаргасан Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээг хүргэе.


Тус мэдээнд ‘Уриншилсан талбайн 0-20, 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц Булганы Тэшиг, Дорнодын Халхгол, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Хушаат, Дархан-Уулын 6-р бригад, Төвийн  Жаргалант, Хөвсгөлийн Эрдэнэбулганд хангалттай, Архангайн Түвшрүүлэх, Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур, Орхон, Зүүнбүрэн, Дархан-Уулын 5-р бригад, 4-р бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Баянчандмань, Хөвсгөлийн Тариаланд дунд зэрэг, Булганы Бүрэгхангай, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Баруунхараа, Зүүнхараа, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Борнуур, Цээл, Хэнтийн Хурх, Биндэр, Яргайт, Орхоны Улаантолгойд хангалтгүй байх төлөвтэй байна.Харин гуурстай талбайн хувьд Булганы Тэшиг, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Төвийн Жаргалант, Хөвсгөлийн Эрдэнэбулганд хангалттай, Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Дорнодын Халхгол, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Дархан-Уулын Алтангадас, Төвийн Баянчандмань, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариаланд дунд зэрэг, Булганы Бүрэгхангайд хангалтгүй байхаар байна’ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж