Аав нь хүүдээ өрөөсөн бөөрөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Аав нь хүүдээ өрөөсөн бөөрөө өгчээ

Аав нь хүүдээ өрөөсөн бөөрөө өгчээ

Донорын тухай хууль амжилттай хэрэгжиж, олон хүнд амьдрал бэлэглэж байгаад мэргэжлийн хүмүүс ам сайтай байгаа юм. Өнгөрч буй долоо хоногт л гэхэд аав нь хүүдээ өрөөсөн бөөрөө өгч, амьдрал бэлэглэсэн байна. Энэхүү хагалгааг Улсын клиникийн төв эмнэлэгт хийжээ.

Сануулахад, энэ оны  нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн билээ. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд тархины үхжилттэй донороос эд эрхтэн авах асуудлыг зохицуулж  өгсөн юм. Ингэхдээ тархи нь үхэжсэн иргэн заавал 25-аас дээш насных байх, тухайн хүний ар гэрийнхний зөвшөөрлийг заавал авах шаардлага тавьсан билээ.

Үүнээс гадна эрүүл донорын хувьд цус, эд эрхтэн өгөх асуудал нээлттэй. Гэхдээ зөвхөн гэр бүл, ураг садандаа эрхтэн өгөх тухай зохицуулалтыг тусгасан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж