Америк дипломатыг Пакистанаас гарахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Америк дипломатыг Пакистанаас гарахыг хоригложээ

Америк дипломатыг Пакистанаас гарахыг хоригложээ

Пакистаны хууль хяналтынхан АНУ-ын цэргийн атташе Жосеф Эмануэл Холлд хилийн хорио тавьжээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард замын хөдөлгөөнд оролцож байхдаа улаан гэрлээр явж мотоциклтой хүнийг мөргөж амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Пакистаны хууль хяналтынхан түүнийг авчруулахаар нисэх онгоц илгээсэн гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Гэвч дипломат албаны халдашгүй эрхээс нь болоод АНУ-ын иргэнийг баривчлах боломжгүй аж. Энэ хэргээс болж хоёр орны хооронд улс төрийн зөрчил нэмэгджээ.

Исламабад хотын хойд хэсэгт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд болсон ослоор  22 настай Атээк Байг гэгч залуу амь үрэгджээ. Хяналтын камерын бичлэгээр автомашиныг Жосеф Эмануэл Холл жолоодож явсан нь нотлогджээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж