Өвсөөр шүлхий дамжсаныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Өвсөөр шүлхий дамжсаныг тогтоожээ

Өвсөөр шүлхий дамжсаныг тогтоожээ

2018 он гарснаас хойш Монгол Улсын 12 аймгийн 42 сум, нийслэлийн нэг дүүрэгт шүлхийн халдвар бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлжээ.

Мал эмнэлэг, үржлийн газраас гаргасан мэдээгээр 614 өрхийн 7634 толгой мал шүлхий өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, үүнээс 5798 толгой малыг зориудын устгалд оруулсан байна.

2018 оны тавдугаар сарын 5-ны байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум зэрэг нийт хоёр аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Шүлхий өвчний талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягаас тодруулахад “Малын гоц халдварт шүлхий өвчин өмнөх жилүүдийнээс илүү их тархсан. Шүлхийтэй тэмцэх үндсэн хоёр аргыг орхигдуулаад байгаа юм. Энэ нь хорио цээрийн дэглэмийг стандартын дагуу хэрэгжүүлж чадаагүй байгаа нь гол асуудал болоод байгаа юм. Өнгөрсөн онд зуншлага муу байсан. Дундговьд л гэхэд 13 аймгийн 900 гаруй мянган мал оторлосон. Энэ үеэр хорио цээрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт, өвсөөр шүлхий дамжсаныг мэргэжлийн байгууллага тогтоосон тул улсын нөөцөөс өвс тараадгийг зогсоосон. Цаашид вакцинжуулалтыг дөрвөн жил дараалан хийвэл дахин шүлхий дэгдэхгүй” гэв.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж