Пхеньяны цөмийн туршилтын талбайг хаах ёслолын ажиллагаа болно

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Пхеньяны цөмийн туршилтын талбайг хаах ёслолын ажиллагаа болно

Пхеньяны цөмийн туршилтын талбайг хаах ёслолын ажиллагаа болно

Хойд Солонгос улсаас Пүнге-ри цөмийн туршилтын талбайгаа хаах ёслолын ажиллагааг хоёр долоо хоногийн дараа гадаадын сэтгүүлчдийг оролцуулан хийхээр болжээ. Өмнө нь Хойд Солонгос цөмийн туршилтын талбайдаа гадаадын шинжээчдийг оруулж, тавдугаар сард хаана хэмээн Сөүлийн талаас мэдээлж байв.

Пхеньяны албаныхны мэдээлснээр цөмийн туршилтын талбайд техникийн арга хэмжээг явуулж байгаа бөгөөд хаалтын ёслолыг тавдугаар сарын 23-25-ны хооронд хийх гэнэ. Цөмийн туршилтын талбайн туннелуудыг  дэлбэлж нураах учраас хаалтын ёслолын өдрийг цаг агаарын байдлыг харж байж шийдэх аж. Уг ёслолын ажиллагаанд Өмнөд Солонгос, Хятад, АНУ, Их Британи, ОХУ-аас сэтгүүлчдийг урьжээ.

Уулыг нүхэлж, туннел үүсгэсэн Пүнге-ри талбайд Пхеньян 2006 оноос хойш зургаан удаа цөмийн туршилт явуулжээ. Сүүлд зургаа дахь удаагийн туршилтын дараа өнгөрсөн есдүгээр сард туннел хэсэгчлэн нурж, уулын дотоод бүтцэд өөрчлөлт орсон гэж шинжээчид мэдээлжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа уулзана.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж