Ж.Батзандангийн төрсөн өдөрт Г.Уянга, Д.Мурат нар уригджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Ж.Батзандангийн төрсөн өдөрт Г.Уянга, Д.Мурат нар уригджээ

Ж.Батзандангийн төрсөн өдөрт Г.Уянга, Д.Мурат нар уригджээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Тэрбээр 44 нас хүрч байгаа тул баярынхаа арга хэмжээнд 44 найзаа урьсан аж.

Ж.Батзандан гишүүний баярын арга хэмжээнд уригдсан Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “Найзын 44 насны төрсөн өдрөөр 44 найз нь цугларлаа. ‘Дөчин дөрвөн 2 төр нэгэн хааны алдар болов’ хэмээсэн нь 40 түмэн монгол 4 түмэн ойрадыг хэлсэн гэнэм. 40 хүрээд ‘эрийн цээнд’ хүрдэг бол 44 хүрэхээр ‘төрийн цээнд’ хүрч бгаа нь тэр. Хий настай 45 хүрч бга гэсэн үг. 45 нас хүрээд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх Үндсэн хуулиар нээгддэгийн учир ингэж хэлж болно. Монголын төрийг хамгийн урт удирдсан Ю.Цэдэнбал дарга 44 жил удирджээ. Сайхан нас. Батзандандаа сайн сайхныг хүсье! Төрсөн өдөр бас завгүй хүмүүсийн цуглах, элдвийг ярилцаж жаахан суух сайхан шалтгаан болдог нь зүгээр юм” гэжээ. Тэд иргэний хөдөлгөөн байгуулж байх үеэс эхлэн өнөөдрийг хүртэл хамтдаа нөхөрлөж яваа юм байна.

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж