Парист хутгатай эрэгтэй халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Парист хутгатай эрэгтэй халдлага үйлджээ

Парист хутгатай эрэгтэй халдлага үйлджээ

Францын нийслэл Парис хотын төв хэсэгт бямба гаригт хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хүмүүс рүү халдаж, нэг хүний амийг хөнөөн, дөрвөн хүнийг гэмтээсэн халдлага гарчээ. Гэмтсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Гэрчүүдийн яриагаар халдлага үйлдэгч эрэгтэй цагдаа нарт буудуулахынхаа өмнө “аллах акбар” хэмээн хашгирч байсан гэнэ. Халдлага Парис хотын шөнийн зугаа цэнгэлийн үйл ажиллагаагаараа алдартай гудамжид гарсан байна. Халдлага үйлдсэн эрэгтэй хүмүүс олноор цугласан ресторан, бар руу дайрч орохыг завджээ. Азаар хэргийн газар цагдаа нар хурдан ирснээр олон хүн гэмтэхээс сэргийлж чадсан байна.

Халдлага гарсны дараа “Исламын улс” бүлэглэлээс зохион байгуулсан гэж мэдэгдсэн байна. Харин Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн Твиттер хуудаснаа “Франц улс дахиад цусанд будагдлаа. Гэвч бид дайснууддаа ямхын ч төдий эрх чөлөө өгөхгүй” хэмээн жиргэжээ. Өмнө нь Парис хотноо 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны хар баасан гаригт “Исламын улс” бүлэглэлийн зэвсэг дайчин болон амиа золиослогч халдлага үйлдэж, 130 гаруй хүний амь үрэгдсэн юм. Ойрхи-Дорнодод ялагдал хүлээсэн “Исламын улс” бүлэглэлийн дайчид Африк руу зугтах болжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж