Ц.Энгүүнийг аавынх нь хамт шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Ц.Энгүүнийг аавынх нь хамт шалгаж байна

Ц.Энгүүнийг аавынх нь хамт шалгаж байна

“The Voice” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт хийн буугаар буудаж буй бичлэг цацагдсан билээ. Ингэхдээ орон сууцны цонхоор буудсан тул цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдлээ.

Галт зэвсгийн тухай хуулийн 15.1.Галт зэвсгийг бүртгүүлснээс өөр зориулалтаар болон хот, суурин газарт ашиглахыг хориглоно гэж заасан байдаг юм байна.  Харин охины аавын зүгээс ‘ Энэ буу бол зөвхөн кино зураг авалтад зориулагдсан, ямарч аюулгүй зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харахад хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авчирч охиндоо сонирхуулсан нь  аав хүний хувьд маш том алдаа байлаа.  Та бүхнээс уучлалт хүсье. Энэ бичлэгийг урлагт хайртай охины минь эсрэг битгий ашиглаарай’ хэмээн нүүр номдоо бичжээ. 

Т.НОМИН 

 

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж