Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Монгол Улсад гурав дахь удаагаа болж буй тивийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, БНАСАУ, Афганистан, Иран, Япон, Энэтхэг, Казахстан, Узбекистан зэрэг 14 орны тамирчид өрсөлдөж байна.
Азидаа 25 дахь удаагаа болж буй энэ тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван төрөлд 400 гаруй тамирчин оролцож байгаа аж.
Самбо бөхийн өндөр хөгжилтэй орны тоонд манай улс ордог. Монголын самбочид ДАШТ-ийг зохиож ирсэн жил буюу 1973 оноос тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож байна. Өнөөдөр Монголоос самбо бөхийн дэлхийн 37 аварга төржээ. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 57 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль аваад байна. Энэ жил Монголд болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хамрах хүрээ, тамирчдын чанар чансаагаар өндөрт тооцогдож байгаа аж.
Тэмцээн өнөөдөр насанд хүрэгчдийн ангилалаар явагдаж, өндөрлөнө. Тэмцээний эхний хоёр өдөр болсон өсвөр, залуучуудын ангиллын зарим жингийн дүнг танилцуулья.
Өсвөрийн ангилал:
Хөвгүүдийн 87 кг-ын жинд
1.Избассар Иералиев (Казахстан).
2.Шамил Жамшитов (Кыргызстан)
3.Баттогтохын Мөнхбаяр (Монгол)
3.Батунашун (БНХАУ)
Хөвгүүдийн 70 кг-ын жинд
1.Жумадулла Онгал бай (Казахстан)
2.Разави Навбахоров (Тажикстан)
3. Загдсүрэн Нямдорж (Монгол)
3.Янманглат Бай (БНХАУ)
Хөвгүүдийн 56 кг-ын жинд
1.Бүрэндүүрэнгийн Цогтбаяр (Монгол)
2.Феликс Уланбеков (Кыргызстан)
3.Азамат Серикбаева (Казахстан)
3.Гай Хаму (БНХАУ)
Охидын 48 кг жинд
1.Б.Хонгорзул (Монгол)
2.Бибихан Набиева (Казахстан)
3.Десиана СыаФитра (Индонез)
Залуучуудын ангилал:
Эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд
1.Абдухамид Абдураков (Казахстан)
2.Кайрат Жусуп Уулу (Кыргызстан)
3.Нямдорж Дагвадорж (Монгол)
3.Вей Чен Вонг (Тайвань)
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд
1.Энх-Амгалан Уртнасан (Монгол)
2.Аямгул Махуова (Казахстан)
Эмэгтэйчүүдийн 60 кг жинд
1.Лосол Нинжин (Монгол)
2.Арая Аманбекова (Казахстан)