Шатрын улсын аварга Архангай аймагт болно

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Шатрын улсын аварга Архангай аймагт болно

Шатрын улсын аварга Архангай аймагт болно

Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулах болжээ. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тус тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан 14 аймгийн шилдэг 24 шатарчин, Гүрж улсын Батуми хотод болох Дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм байна.

Шатрын спортыг хөдөө орон нутагт ч хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгуудад зохиосон байна. Орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, бүс нутгаа сурталчлах, аялал жуулчлал, түүх соёлын өвийг 180 гаруй оронд танилцуулахад тэмцээний гол зорилго оршдог. Мөн тэмцээний үеэр аймгийн 19 сумыг дөрвөн бүсэд хуваан Эрдэнэбулган, Батцэнгэл, Цэнхэр, Тариат зэрэг сумдад төвлөрүүлэн шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх, Архангай аймагт шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, орон нутгийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шатрын тэмцээн зохион байгуулагч”, “Шүүгч”, “Дасгалжуулагч багш” зэрэг сертификат олгох сургалт явуулах болно гэж тэмцээний зохион байгуулагчид онцолсон юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж