ЭЕШ-д бүртгүүлсэн сурагчдын 73.5 хувь нь математикийн хичээлийг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

ЭЕШ-д бүртгүүлсэн сурагчдын 73.5 хувь нь математикийн хичээлийг сонгожээ

ЭЕШ-д бүртгүүлсэн сурагчдын 73.5 хувь нь математикийн хичээлийг сонгожээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл хоёрдугаар сарын 5-ны өдөр орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дууссан юм. Энэ хугацаанд шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын 37950 нь энэ оны төгсөгчид байгаа бол 5896 нь өмнөх оны төгсөгчид байна.

Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын дийлэнх нь буюу 32235 /73.5 хувь/ нь математикийн хичээлийг сонгожээ. Харин Монголын түүх, Орос хэлний хичээлийн шалгалтыг хамгийн цөөн хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн аж. Дашрамд, Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн шалгалтын үеэр туршилтын ажлыг хийх аж.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж