УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүд Дорноговь аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүд Дорноговь аймагт ажиллаж байна

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүд Дорноговь аймагт ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг тэргүүтэй хүмүүс тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажиллаж байна.  Салбарын сайд энэ үеэр МАК-ын Хөх цавын цементийн үйлдвэр, “Доншен газрын тос Монгол”, “Бадрах энержи”, “Мон- Атом”, “Мон полимет”, “Монголросцветмет” зэрэг компанийн үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

Сайд Д.Сумъяабазар болон холбогдох хүмүүс хамгийн эхэнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь өнгөрсөн оны зургадугаар сард, жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулагджээ. 2017 онд эхний 90 мянган тонн цементээ үйлдвэрлэн борлуулсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 124 мянган тонн чулуунцар үйлдвэрлэж, 66 мянган тонн цемент борлуулахад бэлэн болгоод байна. Мөн 150 мянган тоннын хүчин чадалтай шохойн үйлдвэр байгуулж, ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Данийн вант улсын цементийн үйлдвэрлэлийн технологийн чанарыг тодорхойлогч компанийн техник технологийг нэвтрүүлжээ. Оюутолгой, Салхин парк зэрэг цөөнгүй компаниудаас бүтээгдэхүүн худалдаж авах захиалга ирсэн ч  тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт онцолсон байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж