Сувилагч нар баярын өдрөөрөө ажил хаяна гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Сувилагч нар баярын өдрөөрөө ажил хаяна гэв

Сувилагч нар баярын өдрөөрөө ажил хаяна гэв

Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр /2018.05.12/ тохиож байна. Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг. Сүүлийн үеийн тоо баримт дурдахад Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400.000-500.000 төгрөг байдаг ажээ.

Иймд  сувилагч нар цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэх асуудалд анхаарлаа хандуулахыг төр засгийн удирдлагуудад саналаа өнгөрсөн сард хүргүүлсэн байдаг. Хэрэв тэдний тавьж буй шаардлагыг шийдвэрлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрөөс ажил хаялтыг эхлүүлж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос /2018.05.08/-ны өдөр мэдэгдсэн юм. 

Дашрамд, Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагчдын баярын өдөр болгосон байдаг юм байна.

Э.Ариун 

 

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж