Д.Трамп Сингапурт айлчлах урилга хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Д.Трамп Сингапурт айлчлах урилга хүлээн авлаа

Д.Трамп Сингапурт айлчлах урилга хүлээн авлаа

Сингапур улсын ерөнхий сайд Ли Син Лүүн Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Д.Трамптай ирэх сарын 12-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсын удирдагч Ким Жон Унтай хийхээр товлогдсон уулзалтын талаар өчигдөр утсаар ярьж санал солилцжээ. 

Энэ үеэр, Ерөнхий Сайд Ли Син Лүүний зүгээс түүхэнд тэмдэглэгдэн үлдэх уулзалтыг Сингапур улсад хийхээр шийдвэрлэсэнд талархаж буйгаа илэрхийлээд, энэхүү уулзалтыг эх орондоо зохион байгуулах нь Сингапур улсын хувьд нэр төрийн хэрэг байх болно гэдгээ илэрхийлжээ. Үүний сацуу, тэрбээр энэ оны арвэннэгдүгээр сард Сингапур улсад зохион байгуулагдах  АСЕАН буюу Азийн зүүн өмнөд орнуудын холбооны зургаа дахь удаагийн чуулга уулзалттай холбоотойгоор албан ёсны айлчлал хийх урилгыг тавьсан байна.  Урилгын хариуд ерөнхийлөгч Д.Трамп талархал илэрхийлээд, сүүлийн хэдэн сарын туршид өрнөж буй олон улсын асуудлуудад чухал ач холбогдолтой шийдвэрүүдэд Сингапур улсад болох уулзалт ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

                                                                                                                                                                                Г.СҮМБЭЭ

                                                                                                                                                                Эх сурвалж: Шинхуа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж