Ерөнхийлөгч мод тарьж, Өргөө амаржих газрын үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч мод тарьж, Өргөө амаржих газрын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхийлөгч мод тарьж, Өргөө амаржих газрын үйл ажиллагаатай танилцлаа

Мод тарих үндэсний өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.05.12/ Нэгдүгээр төрөх эмнэлгийн хашаанд мод тарив. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мод таньсны дараа Нийслэлийн өргөө амаржих газрын хашаанд мод тарьсны дараа тус эмнэлгийн  үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Анагаах ухааны доктор Г.Баясгалан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарахын зэрэгцээ хүчиртөрөгч илүү шаардлагатай байдаг эмнэлэг, эмнэлэг орчмоор мод тарих асуудалд онцгой анхаарч байгаад талархаад, эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулсан юм. Түүний танилцуулгад дурдагдсанаар Нийслэлийн өргөө амаржихад нярайн ор хангалтгүй байгаа тул ойрын хугацаанд нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм байна. Эмнэлгийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаашдын үйл ажиллагаатайгаа уяалдуулан анхаарч ажиллахаа хэлэв.

 

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж