Таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-28-ны өдрүүдэд Вьетнам улсад болох гэж байна. Тус тэмцээнд Монголын таеквондогийн шигшээ багийн дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм. Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Т.Билэгсайхан, 58 кг-д Э.Буяншагай, 63 кг-д медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Намуун нар өрсөлдөхөөр өнөөдөр /2018.05.12/ Вьетнамыг зорилоо.
Мөн тус тэмцээнд таеквондоч П.Тэмүүжин оролцохоор бүртгүүлсэн байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнжиж байгаа аж. Дашрамд, манай шигшээ баг тамирчид энэ оны хоёрдугаар сард Индонез улсын Жакарта хотод болсон "18 th Asian Games Invitation Tournament" тэмцээнд амжилттай оролцож нэг алт, хүрэл медалийн эзэд болсон юм.
Э.Ариун