Автомашингүй өдөр тавдугаар сарын 19-нд болно

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Автомашингүй өдөр тавдугаар сарын 19-нд болно

Автомашингүй өдөр тавдугаар сарын 19-нд болно

Жил бүрийн тавдугаар сард уламжлан болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” тавдугаар сарын 19-ний бямба гаригт болно. Энэ өдөр Улаанбаатар  марафон олон улсын гүйлтийн тэмцээн болдог уламжлалтай.  Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг  ес дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэлд 07.00- 17.00 цагийн хооронд өөрчлөлт оруулах юм байна.  Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчлэх аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж