МАН-ын 32-ыг талцуулах сценари зодоон уу?

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

МАН-ын 32-ыг талцуулах сценари зодоон уу?

МАН-ын 32-ыг талцуулах сценари зодоон уу?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зоджээ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд цацагдаад байгаа. Энэ мэдээллийг эх сурвалжаас тодруулахад няцаалаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь өнгөрсөн долоо хоногт хүүхдүүдийнхээ хамтаар БНСУ-ыг зорьсон юм байна. Гэр бүлийн хүн нь хүнд хагалгаанд орсон тул сахих шаардлагатай болжээ.

Эзгүй хойгуур нь ийм дуулианд нэр холбосон нь УИХ дахь 32-ын бүлгийн залуу гишүүд нь хоорондоо толхилцож, эв түнжингүй болжээ гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэхийн тулд ташаа мэдээлэл цацсан байхыг үгүйсгэхгүй гэж МАН-ын бүлгийн гишүүн хэллээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж