Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (ЕӨНХ) Хятадын хандалт өндөртэй телевизүүдийн нэг болох Манго телевизийн Евровишин-2018 тэмцээнийг нэвтрүүлэх эрхийг нь хасчээ.
Тэмцээний хагас финалын шатанд Швейцар улсын оролцогчийн үзүүлбэрийн үеэр тус телевизийн зүгээс ЛГБТ хүмүүстэй холбогдол бүхий дарцаг болон биеийн шивээс бүхий хэсгийг сарниулан бүдгэрүүлсэн нь ийнхүү Хятадын үзэгчдийн Евровишн тэмцээнийг үзэх боломжийг нь хаахад хүргэсэн байна. Цахим орчинд Манго телевизийн энэхүү үйлдлийг шүүмжилсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр байгаа юм.
Европын өргөн нэвтргүүлгийн холбооны тайлбарласнаар “Үүгээр бид Манго телевизтэй хийсэн хамтын ажиллагаагаа харамсалтайгаар дуусгавар болгож байна. Тэмцээний үлдсэн шатуудыг нэвтрүүлэх эрх тэдний хувьд хаалттай хэвэр үлдэнэ” гэдгийг дурджээ.
Г.СҮМБЭЭ
Эх сурвалж: ВВС