Гэрэлт гудамж нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Гэрэлт гудамж нээлтээ хийлээ

Гэрэлт гудамж нээлтээ хийлээ

Урин цаг ирж, нийслэлийн иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг Гэрэлт гудамжны нээлт өчигдөр /2018.05.11/ боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Гэрэлт гудамжинд олон сонирхолтой арга хэмжээнүүд, урлаг соёлын үзвэрийг сонирхож амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг дэлгэсэн, олны хөлд дарагдсан үдэж байлаа. Мөн нээлтийн үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх ‘LOVE’ хөшөөг Гэрэлт гудамжинд байршуулсан. Орчин үеийн чиг хандлага, шинэлэг шийдэл загвараар бүтээгдсэн байна. ‘LOVE’ бичиглэлтэй, зүрхэн хэлбэртэй, төмөр хийцтэй, хайрын цоож зүүх чимэглэлийн хөшөө нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа гэж зохион байгуулагчид онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж