Тарьсан модоо арчилдаг болъё

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Тарьсан модоо арчилдаг болъё

Тарьсан модоо арчилдаг болъё

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр зарлига гаргаж, энэхүү өдрийг тэмдэглэдэг болсон билээ. Жил бүрийн тавдугаар сарын 12-16-ны өдрүүдийн амралтын өдрийг сонгож, бүх нийтээр мод тарьдаг. Зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарласан. Тиймээс өнөөдөр /2018.05.12/ бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаа юм.

Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт нэг сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлигт дурдсанчлан бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалж байна.

Жил бүр мод тарих арга хэмжээ аж ахуй нэгж байгууллага оролцож, өөр өөрсдийн хэмжээнд мод тарьдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тарьсан модоо хэд нь очиж усалж, арчилж байсан бол. Мэдээж мод тарихыг буруутгах гэсэнгүй. Харин тарьсан, суулган модоо жилд нэг удаа ч болтугай очиж усалдаг, арчилж хамгаалдаг аж ахуй нэгж тэр бүр байдаггүй. Тиймээс тарьсан модоо арчилж, усалж, ургуулах үүрэг мод тарьсан өдрөөс нь эхлээд иргэнд, аж ахуй нэгжид ирж байгаа юм шүү.

 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж