Хүрэлтогоотын семинарт “Эдийн засаг, менежмент” номинаци нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Хүрэлтогоотын семинарт “Эдийн засаг, менежмент” номинаци нэмэгдлээ

Хүрэлтогоотын семинарт “Эдийн засаг, менежмент” номинаци нэмэгдлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал “Хүрэлтогоот семинар”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү хурлаар залуу судлаачдын шилдэг илтгэлийг хэлэлцүүлэн шалгаруулж, салбарын сайдын нэрэмжит грант олгодог юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/222 тоот тушаалаар залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, грант олгох журамд “Эдийн засаг, менежмент” гэсэн номинацийг шинээр оруулан баталлаа. Ингэснээр Хүрэлтогоотын семинарын шилдгүүдийн тоо 14 болж нэмэгдэж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж