Сурах бичигт багш нарын саналыг тусган, сайжруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Сурах бичигт багш нарын саналыг тусган, сайжруулж байна

Сурах бичигт багш нарын саналыг тусган, сайжруулж байна

Ерөнхий боловсролын сургуульд хэрэглэж буй сурах бичгийн талаар багш нараас санал авах ажлыг 2018 оны 3 дугаар сарын 26-наас 5 дугаар сарын 07-ны хооронд зохион байгууллаа.

2017-2018 оны хичээлийн жилд I-XI ангийн сургалтад хэрэглэж буй 118 нэрийн сурах бичгийг www.mier.mn цахим хуудсанд байршуулснаар хот, хөдөөгийн ерөнхий боловсролын 350 гаруй сургуулийн нийт 4060 багш давхардсан тоогоор 12000 гаруй санал ирүүлээд байна.

Багш нараас сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээ, дасгал даалгаврын боловсруулалт, анги болон сэдэв хоорондын залгамж холбоо, хэл найруулга, зураг дүрслэлийн чиглэлээр ирүүлсэн саналыг нэгтгэж, дүн шинжилгээ хийж байна.

Энхүү дүн шинжилгээний үр дүнд үндэслэн сурах бичгийг засан сайжруулсны дараа хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэн ерөнхий боловсролын сургуулиудад хүргэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ажиллаж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж