“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг бүртгэж байна

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг бүртгэж байна

Монгол Улсын хүн ам 2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 саяд хүрсэн. Хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн билээ.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдааг 2018 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд tsetsegbadam@mofa.gov.mn цахим хаягаар бүртгэж байна. Бүртгэлийн маягтыг энд дарж татаж авна уу.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг лавлах:

Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам. Утас: 261962, 8802-0727

Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа. Утас: 262887, 9917-3785

Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Бадамханд. Утас: 262913, 9908-8109

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Үйл ажиллагаа, зохицуулалтын газрын дарга Б.Сарангоо. Утас: 318785, 9909-8447

Монголын хүнсчдийн холбооны менежер Ц.Цэрэндулам. Утас: 7016-0086, 8803-0219

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод өгөх боломж:

1. Үзэсгэлэн худалдаанд оролцогчийн хураамж төлөхгүй

2. Үзэсгэлэн худалдааны хугацаанд төв тайзан дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн ивэнт зохион байгуулах

3. Хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зохион байгуулах

4. Дараах номинацид бүтээгдэхүүнийхээ нэрийг дэвшүүлэх

     – “Хүүхдэд зориулав” Гран при

     – “Хүүхдэд зориулав” Экспортын шилдэг бүтээгдэхүүн

     – “Хүүхдэд зориулав” Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн

     – “Хүүхдэд зориулав” Шинэ бүтээгдэхүүн

5. Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох.

6. Үзэсгэлэн худалдааны дараа хэвлэгдэх “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ оруулах /үнэ төлбөргүй/

Жич: Үзэсгэлэн худалдаанд зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. Талбайн хуваарилалтыг үйл ажиллагааны чиглэлийг харгалзан Зохион байгуулагч хийнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж