Эх орны салхийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Эх орны салхийг мэдрүүлнэ

МУЭ-ийн Нэрэмжит зураач Б.Төмөрбаатар, зураач, дизайнер, багш Н.Нямжав нарын хамтарсан “Эх орны минь салхи” үзэсгэлэн наймдугаар сарын 23-нд буюу маргааш 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг магтан дуулахын зэрэгцээ, үзэгч олондоо үзэсгэлэнт байгальтайгаа нэгэн зэрэг танилцах бололцоог олгон уран зургийн нэгэн хэрэгсэл болох тосон болон, хуурай пастелийн арга ажиллагааг нийтэд сонирхуулан танилцуулах зорилготой юм. Эл үзэсгэлэнд нийт 78 бүтээл дэлгэгдэх аж.

Зураач Н.Нямжав нь 1974 онд улсын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсоноос хойш хамтарсан үзэсгэлэнд 40 гаруй удаа, бие даасан үзэсгэлэн 6 удаа толилуулж байжээ. Тэрээр ихэвчлэх усан будаг, тосон пастелиар бүтээлээ хийдэг юм. Тэрбээр 1984 онд БНАГУ-ын Берлин хотод 40 бүтээлтэй бие даасан үзэсгэлэн, 1993 онд Тайваны Тайпай хотод хамтарсан үзэсгэлэнд оролцсоны зэрэгцээ олон арван бүтээл нь гадаадын 12 орны галерей болон хувь хүний цуглуулгад орсон байна. Зураач Н.Нямжав нь одоогоор ШУТИС-ийн барилга инженер, архитектурын сургуулийн архитектур, зураг зүйн профессорын багт багшилж байгаа юм. 

Харин хамтран үзэсгэлэнгээ толилуулах гэж буй МУЭ-ийн нэрэмжит зураач Б.Төмөрбаатар нь 1978 оноос эхлэн МУЭ-ээс зохигддог үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцсоор иржээ. Тэрбээр бид даасан үзэсгэлэн гурван удаа дэлгэсгээс хамгийн сүүлийнх нь энэ онд Швед улсад  зохион байгуулжээ. Тэрбээр ихэвчлэх тосон будаг болон хуурай пастелиар бүтээлээ хийдэг байна. Б.Төмөрбаатар нь СУИС-д багшилдаг юм.  Үзэсгэлэн энэ сарын 29-.ныг дуустал үргэлжлэх тул тухлан саатаарай.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж