"Залуу уяачдын урам зоригийг бадраана"

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

"Залуу уяачдын урам зоригийг бадраана"

"Залуу уяачдын урам зоригийг бадраана"

“Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнөөдөр /2018.05.11/ Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнийг “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” /ММСЗУХ/, ХХААХҮЯ, ХНХЯ, БСШУСЯ хамтран зохион байгуулж байгаа юм. Тус зөвлөгөөний зорилго нь монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй залуу уяачдаа дэмжих аж.

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлэхдээ “ХАА-н салбарт ажиллаж байгаа малчдын насны харьцаа маш зөрүүтэй болсон. Мал маллах сонирхолтой залуусын тоо жилээс жилд буурч байна. Мөн малчин залуусын хүйсийн харьцаа алдагдсан. Ихэнх эмэгтэйчүүд нь дээд боловсрол эзэмшихээр төв суурин газарт ирдэг. Залуу малчдын урам зоригийг бадраах тэдэнд мал маллах сонирхлыг төрүүлэх гол зүйл нь морь уях. Гэтэл сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, зөвхөн мөнгөтэй хүн морь уядаг зөвхөн чинээлэг хүмүүсийн сонирхол мэт ойлгогдож ирсэн. Энэ нь уяачдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс энэхүү зөвлөгөөнөөр дээрх ойлголтыг халж тэднийг дэмжих зорилготой юм.  Өнгөрсөн жил миний бие 21 аймгаа тойрч “Залуу малчдыг дэмжих аян”-ыг зохион байгуулсан. Үүний хүрээнд залуу малчдын зөвлөгөөнийг аймаг тус бүрт зохион байгуулсан. Мөн 21 аймагт залуу уяачдын холбоог байгуулсан. УИХ-ын хаврын чуулганы хугацаанд морьдыг эрлийз, монголоор нь ялгахыг нарийн хуульчлах хуулийн төсөлд уяачдынхаа саналыг сонсож байна.  Мөн уяач хүүхдийн насыг долоо биш өсгөх санал зөвлөгөөнөөс гарч байна” гэлээ.

“Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн”-д улс, аймгийн  цолтой 400 гаруй уяачид оролцож байна.

Ш.АДЪЯАМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж