Шинэ бүтээгдэхүүн танилцуулах инноваци үзэсгэлэнг нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Шинэ бүтээгдэхүүн танилцуулах инноваци үзэсгэлэнг нээлээ

Шинэ бүтээгдэхүүн танилцуулах инноваци үзэсгэлэнг нээлээ

     Улс орны нийгэм эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой, Монголын инновацийн долоо хоног аяны хүрээнд “Инновацийн үзэсгэлэн” –г өнөөдөр /2018.05.11/ нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 13 байгууллага, төрийн  зургаан байгууллага, хувийн хэвшлийн 31 байгууллага нийт 60 гаруй байгууллагын 200 гаруй шинэ бүтээгдэхүүн тавигдсан байна.  Оролцогчид тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ, төрийн үйлчилгээний инноваци, нийгэм соёлын инноваци, гоо сайхны эм, био бэлдмэл хүнсний бүтээгдэхүүн, инновацийн дэд бүтэц зэрэг долоон төрлөөр катигор гарган оролцож байна

Тус үзэсгэлэн нь инновацийн долоо хоногийн аяны хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудын нэг хэсэг бөгөөд тавдугаар сарын 12-н хүртэл 11:00-18:00 цагийн хооронд “Улаанбаатар чуулга”-ын байранд нээлттэй байна.

Боловсрол соёл шинжлэх ухааны яам /БСШУЯ/, Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар, шинжлэх ухаан, технологийн сан, шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим, Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/, Монгол улсын соёл урлагийн /СУИС/ хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” аяныг зохион байгуулж байна.

Н.Ганбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж