Өнгөрсөн Лхагва гаригт Малайзад түүхэн сонгууль болж, сөрөг хүчин ялалт байгуулжээ. 2009 оноос хойш 9 жил тасралтгүй Ерөнхий сайдаар ажилласан Нажиб Разак ялагдал хүлээж 92 настай Махатир Мохаммад тус улсын Ерөнхий сайдаар сонгогджээ.
Энэхүү түүхэн сонгуулийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Нас бол тоо” хэмээн жиргэсэн байна. Нийтлэлч Б.Баабар нэгэнтээ “Миний үеийнхэн үхэж дуусч байж Монголын нийгэм цэвэршинэ” хэмээн хэлсэн удаатай.
Б.БАТ