С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчид шүүгчийн захирамжийг хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчид шүүгчийн захирамжийг хүлээн авчээ

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчид шүүгчийн захирамжийг хүлээн авчээ

 Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2018.05.10/ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих талаар прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал болсон. Ингээд анхан шатны шүүхээс тэднийг суллаж, хилийн хориг тавих шийдвэрийг гаргасан. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас уг шийдвэрийг эсэргүүцэж тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол хүргүүлсэн юм.

Тус шүүхийн Тамгын газраас мэдээлснээр “Прокурорын зүгээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянан хэлэлцээд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх шүүгчийн захирамжийг “үндэслэл тодорхой бус байна” гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож прокурорын гомдлыг ханган шийдвэрлэсэн юм. Иймд  тус бүр цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан. Шүүх хуралдаанд дээрх хүмүүсийн өмгөөлөгчид ирж оролцоогүй” гэж мэдээлсэн. 

Шүүхийн шийдвэр гарсны дараагаар зарим хэвлэлээр “Өмгөөлөгчид шүүхийн гадна хэвлэлийн хурал хийнэ” гэж мэдээлж байсныг тэдний зүгээс үгүйсгэлээ. Мөн шүүгчийн захирамжийг хүлээн авсан гэдгээ бидэнд хэлсэн юм.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж