- Дасгалжуулагч: Младен Крстаич
- Багийн ахлагч: Бранислав Иванович
- Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Деян Станкович 103 тоглолт
- Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Сепан Бобек 38
- ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 35
- ДАШТ-нд оролцсон тоо: тусгаар тогтносон Серби улс 1 удаа оролцсон
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд багтаж байхдаа 1930, 1962 онд 4-р байранд орсон
Москва хүрэх замд:
Хуучин Югослав улсын буурийг сахиж 2006 оноос шинээр байгуулагдсан Серби улсын хөлбөмбөгийн түүх бол анхны дэлхийн аваргаас эхлэлтэй. Харин социалист систем задран унаж Югослав улс 1992 онд задран Словени, Македон, Босни-Герцеговина, Хорват, Монтенегро, Серби хамгийн сүүлд Косово улсууд шинээр тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Серби улс хуучин Югослав улсын бууриа сахин үлдсэн. Энэ үеэс л Сербийн шигшээ багийн шинэ түүх эхлэж байна. Сербийн шигшээ баг Орос-2018 ДАШТ-ний сонгон шалгаруулалтыг дасгалжуулагч С.Муслины удирдлага дор эхлүүлж байсан ч сорилт тэмцээнийг дуусах үетэй зэрэгцэн туслах дасгалжуулагч М. Крстаичийг ерөнхий дасгалжуулагчаараа томилоод байна. Хэдийгээр 44 настай залуу дасгалжуулагчийг томилсон ч 64 настай дасгалжуулагч С.Муслины гол ажлыг нугалсан юм. Тэрээр Сербийн шигшээ баг Европын бүсийн D хэсэгт Уэльс, БНИрланд, Австри, Гүрж болон Молдав улсуудтай нэг хэсэгт багтан хэсгээ тэргүүлж Оросыг зорих эрхээ авсан.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
Залуу дасгалжуулагч М.Крстаич шигшээ багийн ахлахын үүргийг хүлээн авахаас өмнө туслахаар ажиллаж байсан тул шигшээ багтайгаа илүү ойрхон, ойлголцоход амархан байх нь дамжиггүй. Тусгаар тогтнон, бие даан шинэ түүхээ бичиж буй Сербийн шигшээ баг 2 дахь удаагаа дэлхийн аваргад оролцоход бэлэн болоод байгаа бөгөөд олон шилдэг тоглогчид Европын лигүүдэд тоглож байгаа. Гэхдээ эдгээр тоглогчдоос дасгалжуулагч зөвхөн 23-г нь Орос руу авч явах ёстой бөгөөд М.Крстаич доорх тоглогчдоос 23-г нь сонгоно.
Хаалгач: В.Стайкович (Себрийн Партизан), П.Райкович (Израилын Маккаби Тель-Авив), М.Дмитрович (Эйбар), А.Йованович (Данийн Орхус)
Хамгаалагч: Б.Иванович (Зенит Санкт-Петербург), А.Коларов (Рома), А.Рукавина (Вильярреал), И.Обрадович (Бельгийн Андерлехт), М.Настасич (Шальке04), Д.Тошич (Бешикташ), Н.Максимович (Спартак Москва), Д.Баста (Лацио), М.Велькович (Вердер Бремен), С.Митрович (Бельгийн Гент). Сербийн шигшээд цагтаа Европын шилдэг хамгаалагчдын тоонд багтаж явсан Б.Иванович болон А.Коларов нарын шилдэг хамгаалагчид байна. Мэдээж энэ хоёр тоглогч бол одоо ч гэсэн шигшээ багийнхаа хамгаалалтын гол тоглогчид байх нь дамжиггүй юм.
Хагас хамгаалагч: З.Тосич (Сербийн Партизан), Д.Тадич (Саутхэмптон), Н.Матич (Манчестер Юнайтед), А.Ляич (Торино), Л.Миливоевич (Кристал Палас), Ф.Костич (Хамбург), Л.Фейса (Бенфика), Н.Гудель (Хятадын Гуанжоу Эвергранде),А.Живкович (Бенфика), М.Гачинович (Айнтрахт Франкфурт), М.Груич (Кардифф Сити), Н.Максимович (Валенсиа). Н.Матич хэмээх дундын шугамын хүчирхэг залуу энэ багт байна. Мөн Европын нэлээд хэдэн клубт, тэр дундаа Нидерландын Твентэ багт тоглогч явсан Д.Тадич бол багийн дундын шугамны бас нэгэн гол тоглогч юм.
Довтлогч: А.Митрович (Фулхэм), А.Прийович (Грекийн ПАОК), Д.Павлович (Австрийн Рапид Венн), Д.Иванович (Сербийн Партизан). Энэ багт гоолыг хийх ёстой хүчирхэг довтлогч гэвэл А.Митрович л байна. А.Митрович Европын бүсийн D хэсгийг 6 гоолтой тэргүүлсэн. Иймд түүнд шигшээ багийнхаа довтолгоог үүрэх даалгавар ирж байгаа болов уу?
ДАШТ-ний хэсэг:
Оросод болох ДАШТ-нд тун боломжийн хэсэгт багтаад байгааг дурьдах хэрэгтэй. Боломж байвал хэсгээс гарах ч шанс бий. Учир нь D хэсэг Аргентин, Исланд болон Нигерийн шигшээ багуудтай багтсан. За магадгүй Аргентин хэсгийг тэргүүлнэ гэж үзвэл дараагийн эрхийг Исланд, Нигери болон Сербийн аль нь ч авч болох бүрэн боломжтой. Хэрвээ Сербүүд хэсгээс гарна гэвэл эхлээд тоглох Нигерийн шигшээ багийг заавал хожих ёстой.
Түлхүүр тоглогч:
Яг өнөөдөр дундын шугам, тэр дундаа дундын шугамны арын бүс, тулгуурын хамгаалагч эсвэл төвийн хамгаалагчид шигшээ багаа цааш явах эсэхэд чухал үүрэгтэй оролцох болов уу? Тулгуурын хагас хамгаалалтанд тоглох Н.Матич юм.
Б.БЯМБАБАЯР