Мария Шарапова Нидерландын теннисчинд хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Мария Шарапова Нидерландын теннисчинд хожигдлоо

Мария Шарапова Нидерландын теннисчинд хожигдлоо

Талбайн теннисийн ээлжит цуврал тэмцээн Испаний Мадрид хотод болж байна. Мадридын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид өчигдөр /2018.05.10/ тодорлоо. Сонирхолтой нь Чехийн Каролина Плишкова, Петра Квитова, Францын К.Гарсиа, Нидерландын Кики Бертенс нар үлдлээ. 

Тус тэмцээнийг тэргүүлэн тоглосон Румын теннисчин Симона Халеп Чехийн Каролина Плишковад дийлдсэн бол ОХУ-ын Д.Касаткинаг мөн Петра Квитова хоёр үеийн турш буулган авч хагас шигшээд үлдсэн байна.

Мадридын нээлттэй тэмцээний онцлох тамирчин ОХУ-ын Мария Шарапова байсан юм. Шарапова Румын хоёр, Францын нэг теннисчинг хожиж, шөвгийн наймд үлдээд байсан. Тэрбээр дөрөвдүгээр тойрогт Нидерландын Кики Бертенст ялагдлаа. Энэ тоглолт 4:6, 6:2, 6:3 онооны харьцаагаар Бертенсийн ялалтаар өндөрлөсөн байна. Энэ жил 31 настай, дэлхийн чансааг тэргүүлж явсан Мария Шарапова сэргээшийн асуудлаас болж хэсэг хугацаанд засварлан талбайдаа эргэн ирсэн ч өндөр амжилтыг үзүүлж чадахгүй байна. 

Мадридын нээлттэй тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдөр болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж