Мессеж зараар үл таних залуучуудтай танилцаж хүчирхийлүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 05-ны өдөр иргэн М, О нар нь мессеж зараар үл таних залуучуудтай танилцаж уулзсанаар тэднийг 5-6 залуу бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж хэрэгт холбогдсон этгээдүүдийг 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны бүлэг этгээд болохыг шалгалтын явцад тогтоожээ.
Иймд цагдаагийн байгууллагаас олон нийтийн хэрэгсэл, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Э.Ариун