Паркт 50 хувь хөнгөлөлттэй тоглоё

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Паркт 50 хувь хөнгөлөлттэй тоглоё

Үндэсний соёл, амралтын хүрээлэнд хичээлийн шинэ жилийн худалдаа нээгдлээ. Хичээлийн шинэ жилд зориулсан сурах бичигтэй үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрүүдэд үргэлжлэх аж.

Хүүхдүүдийн хайртай Бонго, Мишээл, Мангаахай, Роботоор сэдэвчилсэн дэвтэр, үзэг, цүнх гээд олон сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг үзэсгэлэн худалдаанд дэлгэн худалдаалахаас гадна шинэ хичээлийн жилд хэрэглэх хэрэгцээтэй бүхнээ Та эндээс авах боломжтой.

Хамгийн гол нь эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг худалдаж аваад, Паркийн тоглоомууд дээр бяцхан үрсээ 50 хувь хөнгөлөлттэй үнээр тоглуулах боломжтой юм. Түүнчлэн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгээс тун удахгүй  “I love park” гар зургийн уралдаан, “Би онцын эзэн" хөтөлбөр”-үүдийг сурагчдынхаа дунд зарлахаар зэхэж байгааг дуулгахад таатай байна.

 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 326020 утсаар лавлаарай.

www.facebook.com/park.mongolia

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж