Форрест Гамп киноны сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Форрест Гамп киноны сонирхолтой баримтууд

Форрест Гамп киноны сонирхолтой баримтууд

1. Шагнал хүртсэн нь

Форрест Гампийн шагнуулж буй бичлэгийг хийх үедээ Вьетнамын дайны баатар Сэмми Л.Дэвисийн гавьяаны одон хүртэж буй 1968 оны бодит бичлэг дээр жүжигчин Том Хэнксийн толгойг залгасан байна.

2. Женнигийн үхэл

Форрест Гампийн найз, хайртай бүсгүй Женни Форресттой гэрлэснээсээ жил орчмын дараа нас бардаг. Кинон дээр түүнийг вирусийн халдвараар өвчилсөн талаар гардаг боловч олон хүн түүнийг ХДХВ/ДОХ-ын вирусээр өвчилсөн гэж боддог байна. Гэвч, киног анх сэдэвлэсэн романд дурдсанаар Женни хар тамхи хэрэглэдэг байх үедээ элэгний С вирусээр өвчилсөн байсан аж. 
 
3. Форрест Гампийн этгээд аялга

Форрест Гампийн хүүхэд насны дүрд тоглосон Майкл Коннер Хамфригийн аялга этгээд сонин байсан нь кино багийн зүгээс Том Хэнксийг шинэ аялга сурахыг санал болгоход хүргэжээ. Майкл Коннер Хамфри уг кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг залуу жүжигчний шагнал хүртсэн юм. 
 
4. Ширээний теннисийн мастер

Гол дүрийн жүжигчин ширээний теннисийг сайн тоглож чаддаггүй тул кино багийнхан нэгэн арга олсон нь бөмбөггүй зураг авалт байв. Том Хэнкс хоосон цохиур барьж, энэ үзэгдлийн зургийг авхуулсан бол бөмбөгний дүрс болон ойх чимээг нэмэлт эффектээр хийсэн байна
 
5. Буббагийн уруул

Форрест Гампийн армийн найз Буббагийн дүрд тоглосон Микелти Уиллъямсонгийн онцлох шинж нь түүний хавдсан мэт уруул юм. Түүний дүрийн онцлог шинжийг бүрдүүлэхийн тулд түүний доод уруулыг хиймлээр хийсэн нь бодит мэт болжээ. 
 
6. Том Хэнкс байгаагүй бол…

Форрест Гампийн дүрд тоглох саналаас татгалзсан жүжигчид бол Чеви Чэйс, Билл Муррэй болон Жон Траволта нар юм. Том Хэнксийн аз болоход тэд бүгд энэ саналаас татгалзжээ. Тэрээр кино зохиолыг цаг гучин минутад уншаад шууд гарын үсгээ зурсан байна
 
7. Хэрвээ микрофон нь салаагүй бол…

Форрест Гамп дайныг эсэргүүцэгч олны өмнө үг хэлж байх үед нь микрофон нь салсны улмаас хэн ч сонсолгүй өнгөрдөг. Харин энэ хэсгийн зураг авах үеэр Том Хэнкс яг үнэндээ ингэж хэлжээ.
–    Вьетнам руу явсан зарим хүмүүс ээж лүүгээ, гэр лүүгээ хөлгүй болоод очдог. Харин зарим нь гэртээ ч очиж чаддаггүй. Энэ бол муу зүйл. Энэ талаар миний хэлэх бүх зүйл энэ байна
 
8. “Төсөөлөл”

Форрест Гамп болон Жон Леннон нарын уулзаж байгаа хэсгийг бүтээхийн тулд Йоко Оногийн оронд Том Хэнксийг байрлуулснаар бодит бичлэгийг кинонд ашиглах боломж олдсон байна. 

Г.Сүмбээ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж