“Гэгээн алсын одод” наадмын шилдгүүд кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

“Гэгээн алсын одод” наадмын шилдгүүд кинонд тоглоно

“Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөрийг үзэгчдэд нэг хэсэгтээ  дургүй болгож  байсан “Гэгээн алсын одод” наадмын  санаачлагч “ТВ9” телевизийн уран бүтээлчид энэ жил кино урлагын салбарт хүч үзэхээр болжээ. Тэд сүүлийн 20 жилийн дотор гараагүй нэг ангит хүүхдийн уран сайхны кино бүтээхээр ажилдаа ороод байгааа ба уг кинонд “Гэгээн алсын одод” наадмын 2010, 2011 нэвтрүүлгээс төрөн гарсан авьяаслаг хүүхдүүд тоглох гэнэ. Мөн урлагийн нэртэй одод, олны танил  жүжигчид ч оролцон тоглох юм байна.  Тус киноны ерөнхий редактораар “TV9” телевизийн захирал Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, продюссераар нь тус телевизийн менежер Э.Туяацэцэг ажиллаж байгаа бол кино зохиолыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Алтан өд”-ийн эзэн Х.Болор-Эрдэнэ бичжээ.

Харин хөгжмийг нь “Up music”-ын продюссер, хөгжмийн зохиолч Н.Халиун хийж байгаа гэнэ. Удахгүй зураг авалтаа эхлэх хүүхдийн дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино ирэх арваннэгдүгээр сард нээлтээ нхийхээр төлөвлөөд байгаа аж. Энэхүү кино нь хөнгөн хөгжилтэй , гэгээлэг үйл явдлаар дүүрэн байх бөгөөд хүүхдүүдийн сэтгэлд буй хоосон орон зайг нөхнө гэдэгт киноны уран бүтээлчид итгэл дүүрэн байгаа аж.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж