ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 14-16 градус дулаан байна
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- Драгон төвийн замын урд талд байрлах Токио зочид буудлын байрнаас хужаа нарын гар хөл болсон хууль шүүхийнхэн ядарсан монголчуудаа хэрхэн гудамжинд хөөн гаргаж олон тэрбум төгрөгийн луйвар хийж татвар төлөөгүйнхээ төлөө эрүүгийн хэрэг үүсгэгдэн оргон зайлсан хятадуудад үйлчилж байгаа бодит байдлаас сурвалжилаарай Холбоо барих утас 94009910,99114313, 99995598,91119910
- Инновацийн Үзэсгэлэн 2018 Улаанбаатар чуулганд болно. Холбоо барих утас: 99772561, 99161636, 99020210
- Сүхбаатарын талбай дээр Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ болно. Холбоо барих утас: 99733431
- “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөний нээлт Туушин зочид буудлын 5 давхарт болно. Холбоо барих утас:325044, 88080750, 91113191
- ОХУ, Энэтхэг, Англи, Бангладеш, Монгол улсын их дээд сургуулийн эрдэмтэд, судлаачдын оролцсон “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын сангийн байрны 502 тоотод болно.
10.00
- БСШУСЯ-ны хурлын танхимд БСШУС-ын салбарт жендерын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эхлүүлэх ёслол болно.
11.00
- MN-Мэдээллийн төвд Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооноос хумс, сормуус урлалын олон улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
- Тэнгис кино театрын урд талбайд Нийслэлийн хороодын дунд Гамшгаас хамгаалах буухиа тэмцээн болно. Холбоо барих утас 88033263 Л.Мөнхчимэг
12.30
- ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор 2018 оны тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулна. Мөн Монголын шилдгийн шилдэг 24 шатарчин Гүрж Улсын Батуми хотод болох 43 дахь Дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдөх болсон талаар Монголын Шатарын холбооноос мэдээлэл хийнэ
13.00
- “Бид нэг гэр бүл” өдөрлөг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулагдана. Холбоо барих утас:325044, 88080750, 91113191
15.00
- Вьетнам улсын Ханой хотын Намын хорооны дарга ноён Дао Дык Тоан Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуультай танилцана. Холбоо барих утас:325044, 88080750, 91113191
- УИД-т “Монголын экспортын шилдэг бүтээгдэхүүний экспо” болно. Утас: 99088028
20.00
- “Гэрэлт гудамж”-ны нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:325044, 88080750, 91113191
ТӨРИЙН ОРДОН
10.00
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн урагмлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1932.05.11 Монголын төв, Баруун хэсгийг хамарсан хувьсгалын эсэргүү бослогын зэвсэглэсэн 13 отрядын 3000 орчим шар цэрэг оролцсон уг бослого Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Рашаант, Ренчинлхүмбэ, Архангайн Мөрөн, Тариат, Агьтын хүрээ хийдүүдэд төвлөн, үйл ажиллагаагаа явуулж байв. Уг бослого зургаан сар орчим үргэлжлэх хугацаандаа улсад ихээхэн хохирол учруулж, нэлээд газар авсан бөгөөд Дотоодын хамгаалах газар, цэргийн яамнаас томилсон тусгай хорооныхон ба сайн дурын морьт отрядуудын хамтарсан хүчээр том жижиг зэвсэгт тулгаралтуудын үр дүнд дарагдсан юм.
1939.05.11 Халхын голын байлдаан эхлэв. Монгол Улсын дорнод хил, Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм. Халх голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт дөрвөн сар үргэлжилжээ.
1979.05.11 БНМАУ-Мадагаскар улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
2013.05.11 МАХН-ын Бага хурлаас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдсөн анхны эмэгтэй болов.
2013.05.11 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газраас журам батлав.
Холбоотой мэдээ