Г.Мандахнаран дэлхийн чансааг дахин тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран дэлхийн чансааг дахин тэргүүлэв

Г.Мандахнаран дэлхийн чансааг дахин тэргүүлэв

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын Каспийск хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээн, Перуд болсон Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Шинэчилсэн чансаагаар манай бөхчүүд дэлхийн чансаанд дээгүүр байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноогоор жиндээ тэргүүлжээ. Мөн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах 32 оноогоор хоёрдугаар байрт, 92 кг-д Л.Төртогтох 27 оноогоор, 125 кг-д Н.Золбоо 35 оноогоор тус тус гуравдугаар байрт бичигджээ. 

Шинэчилсэн чансаагаар 74 кг-ын жинд Г.Мандахнаран, 125 кг-д АНУ-ын бөх Ник Гвяздовски нараас бусад бүх жинд ОХУ-ын бөхчүүд тэргүүлсэн байна. 

Өнгөрөгч гуравдугаар сард гарсан чансаагаар Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах нарын дөрвөн бөх жиндээ тэргүүлсэн юм. Тэгвэл Г.Мандахнаран дэлхийн тэргүүн чансаагаа хадгалж чаджээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж