Финляндын ерөнхийлөгч Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Финляндын ерөнхийлөгч Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд найрамдах Финлянд Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг хатагтай Таръяа Халонен 2011 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол  улсад төрийн айлчлал хийнэ.

Финлянд Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдожтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол, Финляндын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны аравдугаар сарын 5-7-нд Финланд Улсад хийсэн айлчлалын хариуд Финланд Улсын Ерөнхийлөгч Монгол оронд  ийнхүү айлчилж байгаа болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж