Австралийн хөрөнгө оруулалттай “Golden Horde” компани Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолт хийхээр зорьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тун удахгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх ажлаар уулзах саналтай байгаа аж. “Golden Horde”-ийн сонирхож байгаа талбай нь 14 сая тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн дулааны нүүрсний талбайг хамарч байгаа гэж “Elixir Petroleum” компани мэдэгджээ. “Golden Horde” нь Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр хийж эхлэхээс өмнө хайгуулын ажилдаа зориулж 1.25 сая ам.долларын хөрөнгө татаад байсан юм.
Т.НОМИН