Сурагчдын зуны амралт ирэх зургадугаар сараас эхэлнэ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийн сурагчид зургадугаар сарын 8-ны өдрөөс амрах бол 6-12 дугаар ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 15-ны өдрөөс тус, тус эхлэх аж. Зуны амралт эхлэх хугацаа хот, хөдөөд адил юм байна.
Г.ХОРОЛ