Оюутолгойн гэрээг дэнслэх Ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээг дэнслэх Ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна

Оюутолгойн гэрээг дэнслэх  Ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна

Оюутолгойн гэрээг Монголд ашигтай эсэхийг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд байгуулсан.

“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий есөн гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг дотроо таван дэд ажлын хэсэгт хуваагдан үүрэг чиглэлийн дагуу шалгалт  үргэлжилж байна.

Одоогоор дэд ажлын хэсгүүд 2-3 удаа хуралджээ. Улмаар Ажлын хэсгээс гарсан шалгалтын дүнг  эцсийн байдлаар зургаадугаар сарын  24-нд УИХ-д танилцуулах юм.

Ш.Адъяамаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж