Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж байгаа юм. Тэрбээр хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу очсон аймаг бүртээ шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэж явна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ. Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг аж. Бага охин нь 5 настай, том эгч нь энэ жил оюутан болсон. Тэд орон байр хүсэж аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хандсан байжээ. Энэ асуудал өмнө нь Засгийн газрын түвшинд яригдсан бөгөөд хүүхдүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн байж. Аймгийн ЗДТГ-аас хоёр өрөө орон сууц бэлэглэхээр болж, Ерөнхий сайдын тус аймагт ажиллах үеэр түлхүүрийг нь гардуулжээ. Энэ асуудал өмнө нь Засгийн газрын түвшинд яригдсан байна. Ерөнхий сайдын зүгээс хүүхдүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөх чиглэлийг аймгийн удирдлагуудад үүрэг болгосон аж. Тиймээс аймгийн ЗДТГ-аас охидод хоёр өрөө орон сууц бэлэглэхээр болж, Ерөнхий сайдын тус аймагт ажиллах үеэр түлхүүрийг нь гардуулжээ.
С.ХУЛАН
Холбоотой мэдээ