Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын иргэд суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын иргэд суллагдлаа

Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын иргэд суллагдлаа

Хойд Солонгост хийсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеоны айлчлал үр дүнтэй байж, Пеньянд хоригдож байсан АНУ-ын гурван иргэн суллагдан эрх чөлөөтэй боллоо.

Суллагдсан иргэд өнөөдөр /2018.05.10/ нийслэл Вашингтон хотын ойролцоо байрладаг агаарын хүчний нисэх баазад газардах бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп тэднийг угтан авах юм.

АНУ болон Хойд Солонгосын тэргүүн нарын уулзалтын өмнө эдгээр иргэдийг сулласан нь сайны дохио юм хэмээн Цагаан ордны зүгээс мэдэгджээ.

Хоёр удирдагчийн уулзалтын товыг ойрын гурван өдөртөө багтаан зарлана хэмээн Трамп өнөөдөр мэдэгдлээ.

Суллагдсан иргэдийн нэрийг Ким Хак-дуу, Тони Ким, Ким Дун-Чул гэдэг бөгөөд бүгд солонгос гаралтай иргэд юм. “Бид АНУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгч Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Помпeo, мөн АНУ-ын бүх ард иргэдэд биднийг эх оронд минь авчирсанд туйлын их талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээн тэд мэдэгджээ.

Суллагдсан иргэдийн биеийн байдал сайн байгаа ажээ.

Бэлтгэсэн Б.УРАНГОО

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж