НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа Баянгол дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцав

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа Баянгол дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцав

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа Баянгол дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцав

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг нар Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын асуудлаар уулзалт хийлээ.

Баянгол дүүргийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхийн хувьд Төлөөлөгч Л.Нарантуяа өмнө нь дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор холбогдох албаныхантай 2 удаа уулзалт хийж байсан юм. Тэгвэл энэ удаа Нийслэлийн ЗДТГ-ын бодлого төлөвлөлтийн хэлтэс, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, хороодын засаг дарга нарыг байлцуулан, ажлын явцтай танилцаж, харилцан мэдээлэл солилцов.

Баянгол дүүрэгт энэ жил улсын төсвөөр 36 ажил, нийслэлийн төсвөөр 15 ажил, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар 33 ажил, дүүргийн төсвөөр 15, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаар 16 төсөл арга хэмжээнүүд тус тус хэрэгжих юм байна. Эндээс Боловсролын салбарт 18 ажил, Дэд бүтцийн салбарт 10 ажил, Эрүүл мэндийн салбарт 2, тохижилт ногоон байгууламж зам талбайн 30 ажил хийгдэж байна.

Уулзалтын үеэр хороодын засаг дарга нар тус тусын хороодод төсвийн хөрөнгө бусад санхүүжилтээр барьж байгуулж буй ажлын явц, гүйцэтгэлийн талаар болон саатаж буй ажлуудын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авч ажил хэрэгч уулзалт боллоо.

ЭХ СУРВАЛЖ: НИТХ дахь АН-ын бүлэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж