Хоёр сая хүн дотооддоо аялжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Хоёр сая хүн дотооддоо аялжээ

Хоёр сая хүн дотооддоо аялжээ

Монгол Улсын аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд буюу 2017 онд 400 сая ам.долларын ашигтай ажилласан.  Үүнд дотооддоо аялагчдын тоо нөлөөлсөн байж болох юм. Учир нь өнгөрсөн жил хоёр сая монгол хүн дотооддоо аялжээ. Харин гаднын орноос Монголыг зорьж ирсэн жуулчдын тоо өнгөрсөн жил 470 мянга хүрсэн байна.  

Дотоодын аялагчдаас Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тус бүр 500 мянга гаруй иргэн зочилжээ. Сонирхуулахад,  Аглаг бүтээлийн хийдэд өдөрт 200 хүн очдог гэнэ.  Мөн Хөвсгөл нуурт наадмын өдрүүдэд 5000-7000 дотоодын аялагч очжээ.Харин Хөвсгөл далайд болдог “Хөх сувд” мөсний баярт 15000 дотоодын аялагч саатсан байна.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар 2017 онд дэлхийгээр  1.3 тэрбум жуулчин аялжээ. Энэ нь 2016 оноос долоон хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Мөн энэ тоо өмнөх оноос 6-7 хувиар өсөх хандлагатай байгаа бол 2030 онд хоёр тэрбум давах ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж