“Рио Тинто” МҮОХ-ны “Алтан түнш”-ээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” МҮОХ-ны “Алтан түнш”-ээр ажиллана

“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын түншээр сонгогдож, олимп болон паралимпийн медальтнуудын энгэрийг чимэх 4700 медальд ашиглах алт, зэс тэргүүтнийг нийлүүлэхээр болсон “Рио Тинто” олон улсын уул уурхайн групп Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан түнш”-ээр ажиллахаар болжээ. Ингэснээр тус групп “Лондон-2012” олимп хүртэл МҮОХ-той хамтран ажиллах юм. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол маргааш буюу наймдугаар сарын 23-ны 11.00 цагаас МҮОХ-ны төв байранд болох аж. Энэхүү ёслолын ажиллагаанд МҮОХ-ны удирдлагуудаас гадна Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон маргааш манай улсад олимпийн айлчлал хийх ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге нар оролцох юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж