Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Т-ын эзэмшлийн авто машин, нэгдүгээр хороонд оршин суух Б-ийн эзэмшлийн приус 10 маркийн автомашинуудыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Ч нар /2018.05.08/-ны өдөр бүлэглэн хулгайлсныг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Иймд автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, нүдэнд ил харагдах газар цүнх болон эд зүйл орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Э.Ариун